Интернэтэд холбогдсон бүх компьютерүүд IP хэмээн нэрлэгдэх цорын ганц давтагдашгүй тоон хаягтай байдаг. Түүгээрээ дамжуулан интернэт ашиглах, вэб сайтаар зочилох боломжтой болдог. Иймээс интернэтэд байрласан вэб сайт бүр өөрийн гэсэн IP хаягтай:
98.137.149.56 = www.yahoo.com 74.125.225.81 = www.google.com 72.246.51.15 = www.nasa.gov 152.91.56.138 = www.gov.au 208.185.127.40 = www.about.com гэх мэт байдаг.
Энэ тоон хэлбэр, мөн үсгэн хэлбэр харагдах байдлаараа өөр хэдий ч үүрэг зориулалт нь яг адил юм.
Энэ тоон хаяг нь мэдээлэл дамжуулах технологид тохиромжтой хэдий ч хэрэглэгч, тогтооход төвөгтэй ба ашиглахад тохиромжтой бус юм. 9-10 оронтой тооноос бүрдэх энэхүү IP хаягийн оронд энгийн нэр тогтооход илүү хялбар билээ. Ийм учраас IP хаягийг домэйн нэр буюу энгийн нэр рүү шилжүүлэн интернэтэд ашигладаг билээ.
Иймд байгууллага, хувь хүн вэб сайттай болохын тулд хамгийн эхэнд өөрийн гэсэн домэйн нэртэй болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ домэйн нэр нь тухайн байгууллага, үйлчилгээний болон хувь хүний үндсэн чиг үүрэг, хүсэл сонирхолд нийцсэн үг хэллэг ашигласан байх ба утга санааг илэрхийлхүйц байх нь нэн чухам юмаа
|