Ажиллах зарчим
Манай хамт олон дараах зохион байгуулалттай ажиллана.
- - Вэб сайтын загварчлал болон мэдээллийн бүтцийг гаргаж түүнийхээ дагуу захиалагч талтай хамтран мэдээлэл бүрдүүлнэ.
- - Бэлэн болсон материал дээр тулгуурлан вэбийн амин хэсэг болсон загвар дизайн, чимэглэлийг хийнэ.
- - Захиалагчийн байр сууринаас бэлэн болсон вэб сайтын алдаа дутагдлыг олж, засварлана.
Ажиллах дарааллыг товч дурдвал:
- - Вэбийн гүйцэтгэл энэ шатнаас ихээхэн хамаарна. Захиалагч талтай хамтран вэб сайтад шаардлагатай мэдээллээ цуглуулж, вэб сайтынхаа загварыг гаргана. Аливаа ажлын үндэс бэлтгэл ажил билээ.
- - Мэдээлэл, вэбийн загварчлал дээрээ тулгуурлан мэдээллийн агуулга, зорилго, онцлог зэрэгт зохицсон дизайн гаргаж авна.
-
- Нэгэнт гаргаж авсан ерөнхий дизайнаа захиалагч талд танилцуулж, саналыг харгалзан баталгаажуулна. Батлагдсан дизайн дээрээ мэдээллээ байрлуулж программчлал, холболтын ажлыг хийж вэб сайт байгуулалтын ажил дуусна.
-
- Хийсэн вэб сайтынхаа ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдал илэрвэл засвар хийж ажлаа дуусгана.
-
- Бэлэн болсон бүтээлээ захиалагч талдаа хүлээлгэн өгч вэб сервер дээр хуулан ажиллагаанд оруулна.
- - Захиалагчдад вэб сайтаа хүлээлгэж өгсний дараа вэб сайтын дизайн, мэдээллийн шинэчлэлт зэргийг бид хариуцсаар байх болно.
Энэ бүхний эцэст сайн бүтээл гарах нь ойлгомжтой. Бидний зорилго бол сайн бөгөөд хэрэгцээтэй вэб сайт хийх билээ.